Их аварга Какрюү М.Ананд зодог тайллаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какүрюү хэмээх Мангалжавын Ананд зодог тайлжээ. Сүмо бөхийн холбооны албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээллээ.

Өнгөрсөн жилийн Нагоя башё /2020 оны долдугаар сар/-гоос хойш эхлэн дөрвөн тэмцээн дараалан барилдалгүй өнжсөн Какүрюү Харү башёд оролцохоор бэлтгэл хийж байсан ч бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээн барилдаж чадаагүй юм. Улмаар сүмо бөхийн холбооныхны шахалтад орсон бөгөөд эцэст нь зодог тайлсан бололтой.  

Ёкозүна Какүрюү дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмод нийт 785 барилдаж, 497 давж, 236 унажээ. Мэргэжлийн сүмод 20 жил барилдахдаа тусгай шагналыг 9 удаа хүртсэн сайхан аварга байлаа. Тэрээр цаашид Какүрюү нэрээрээ Сүмогийн холбоонд ажиллана. Ёкозүна цолтон зодог тайлаад нэрээрээ таван жил холбоонд ажиллах эрхтэй байдаг аж. 

error: Content is protected !!