Энэ сарын 19-нд жагсаал зохион байгуулсан Г.Баасангаас kоронавирусийн халдвар илэрчээ

Монголын Ардчилсан холбооноос /2021.03.19/ Монгол Улсын төлөө зүтгэе уриатай жагсаал хийсэн билээ.

Yндэсний aюулгүй байдлын зөвлөл, ҮАБЗ-ийн гишүүд болон УИX-ын гишүүдэд мэдэгдэл хүргэх зорилготой Сүхбаатарын талбайд тайван байдлаар жагссан.

Тэгвэл тус арга хэмжээг зохион байгууллахад голлон оролцсон гэх АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Биеийн байдлын хувьд тогтвортой байгаа аж. Түүний удирдсан уг жагсаалд оролцсон хүмүүсийг ойр байх газруудад яаралтай шинжилгээнд хамрагдахыг мөн мэргэжлийн байгууллагаас сануулжээ.

error: Content is protected !!