О.Ариунзулын зоригтой төрх


Дорнод аймгаас гаралтай загвар өмсөгч О.Ариунзул монголын сайн моделиудын тоонд зүй ёсоор багтдаг. Тэрбээр өдгөө Лондон хотод ажиллаж амьдарч яваа. Түүний нөхрийг дуучин Б.Амархүү гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Хосууд нэг хүүтэй. Хүүгээ төрөхөд нь дууч их л баярласан гэдэг. Энэ талаар О.Ариунзул,Манай хүн чинь их зөөлөн, хүүхдэд хайртай. Хүүхэдтэй болох юмсан гэж мөрөөддөг байсан учраас хязгааргүй баярласан хэмээн ярьж байсан удаатай.

Түүнийг загварт Дорнод аймгийн Гастеллогийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийн ангийн багш Болормаа нь хөтлөн оруулж байжээ. Багш нь О.Ариунзулыг загвар өмсөхөд үргэлж дэмжиж сургадаг байсан аж. 13 настай байхдаа аймагтаа болсон Үнсгэлжин тэмцээнд ороход нь алхаа гишгээ гээд бүгдийн ангийн багш нь сургаж бэлдэж байсан гэдэг. Загварын талаар буруу ойлголттой байсан болоод ч тэр үү аав нь их дургүй байсан гэнэ. Харин одоо дэлхийн энтэй тайзан дээр алхаж явна.

Аав нь загвар өмсөгч болохыг нь зөвшөөрөхгүй байсан учраас эрдэм номын мөрөө хэсэг хөөж. Харин Орос, Монгол, Хятад гурван улсын загварын наадамд дунд сургуулиа төгсөх үедээ орж Шилдэг загвар өмсөгч болсноор ааваараа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаджээ.

Big Fish кинонд тоглож байхдаа анх Б.Амархүүтэй танилцаж байжээ. Тухайн үед О.Ариунзул 19, Б.Амархүү 24 настай байсан гэнэ. Ингээд жилийн дараа хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй. Хосууд хамтран хайрын дуу дуулж сонсогчдын хүртээл болгож явсан.

Нөхөр нь буруу зүйл хэрэглэж аавын нэртэд ороод гарч ирээд удаагүй байгаа билээ. Тэрбээр дахиж алдаа гаргахгүй уран бүтээлээ хийх болно гэдгээ ард түмэндээ амлаж цахим хуудастаа бичсэнээсээ хойш нам гүмхэн байна. Харин О.Ариунзул загвараа өмсөж зоригтой дүр төрхөө сошиалд нийтэлж, Лондондоо аж төрөн сууна.

error: Content is protected !!