Г.Баасан: Би гэртээ шинжилгээний хариугаа хүлээгээд сууж байна, манай нөхрийн хариу эерэг гарсан


Монголын Ардчилсан холбооноос /2021.03.19/ Монгол Улсын төлөө зүтгэе уриатай жагсаал хийсэн билээ.

Тэгвэл тус арга хэмжээг зохион байгууллахад голлон оролцсон гэх АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл цахим сайтуудаар тарсан билээ.

Тэгвэл энэ мэдээллийн талаар Г.Баасан өөрийн тайлбараа хийхдээ, Би гэртээ байна, зүгээр байна. Би өмнө нь PCR шинжилгээ 7-8 удаа өгсөн. Сая Сүхбаатарын талбай дээр жагсаал хийсний дараа шинжилгээ өгсөн, хариу нь хараахан гараагүй байна. Манай нөхрийн PCR шинжилгээний хариу Улсын төв гуравдугаар эмнэлэг дээр өнгөрөгч Бямба гаригт сөрөг гарсан. Гэтэл өчигдөр дахин тус эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Тэгээд би нэгдүгээр хавьтал гээд гэртээ тусгаарлагдаж байна.

Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 19-нд хийсэн жагсаалд олон хүн оролцсон. Миний PCR шинжилгээний хариу эерэг гараагүй байхад миний өмнөөс халдвар авсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тaшaa мэдээлж байна. Одоо би ХӨСҮТ-ийн шинжилгээний хариуг хүлээгээд сууж байна гэжээ.

error: Content is protected !!