Т.Дэлгэрмөрөн хайртай охиноо краштай нь уулзуулж үрээ зовоохгүй ээ гэдгийг амлаж байна гэв


Хайртай үрийнхээ хүслийг гүйцээж сэтгэлийнх нь гүнд байдаг мөрөөдлийг биелүүлэхээр Дээгий нь нэгэн ажлыг зохион байгуулах гэж байна. Тэр бол Зөөсийгийн хайртай /краш/ залуу vеийн төлөөлөл болсон дуучин АМ-С гэдэг залууг олж fan уулзалтыг нь зохион байгуулах явдал юм.

Зөөсийгөө би зөндөө их зүйл дээр нь дэмждэг аавын хувьд энэ удаа үрдээ зориулж жинхэнэ охидын өдөр гэж юу байдгийг харуулах гэсэн юм. Тэрбээр энэ залуу дуучинд үнэхээр хайртай юм билээ. Хэрэв би хайртай дуучинтай нь уулзуулж чадвал та бол жинхэнэ сyпер аав гэсэн болохоор нь инээд хүрээд өнөөх хайртай дуучныг нь олж уулзахаар боллоо.

Зөөсийгийн хувьд энэ эрхэм дуучинтай нь уулзуулахад бараг мөрөөдөл бололтой. Xарин миний хувьд утсаар яриад л болчих ажил гэдгийг тэр мэдэхгүй л байна даа. Тийм ээ би бол үр хүүхдүүддээ ямар их хайртайгаа нотлож чадах жинхэнэ сyпер хүчирхэг аав мөн билээ. Хэзээд аавыгаа хайрладаг миний тулж түших хүчирхэг тэвчээртэй охин Зөөсий бол наддаа ирсэн миний амьдралын үргэлжлэл.Хайртай үрээсээ аав нь уучлал гуйж дахин хэрүүл тэмцэл хийж үрээ зовоохгүй ээ гэдгийг амлаж байна аа. Миний хувьд энэ бүхэн одоо үнэхээр хангалттай бүх зүйл дууссан гэлээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн анхны хань нь бурханы оронд заларсан. Ганц охин Зөөсийгөө өөрөө асран хамгаалж олон жил ганц бие явсан юм. Харин насны ханиа сонгосон хэмээн олонд танилцуулж Т.Анандатай хамтран амьдрах болсон. Түүнтэй ч хайртайгаа илэрхийлж сошиалд Солонгон аашт гэх нэртэй фэйж хуудас нээж, олон мянган дагагчтай болгож өгсөн удаатай. Үүгээр ч зогсохгүй түүнд зориулж уран бүтээл хийсэн. Т.Анандаа түүнд хоёр охин төрүүлж өгсөн. Гэсэн ч хосуудын харилцаа нэг л болж өгдөггүй учиртай бололтой. Өнгөрсөн онд телевизийн реалити шоугаар эвлэрсэн. Гэвч өдгөө хоёр тийш болсон юм. Цаг хугацаа тэдний амьдралыг шүүх биз ээ.

error: Content is protected !!