Жүжигчин Ари амаржиж хоёр дахь үрээ өлгийдөн авлаа


Жүжигчин Б.Ариунчимэг өчигдөр Гурван гал эмнэлэгт амаржиж, хоёр дахь үрээ өлгийдөн авчээ. Түүнийг анх жүжигчин Бидотой нижгэр хурим хийж байсныг олон хүн мэднэ. Гэвч жүжигчин залуу мэргэжил нэгт хүүхэнтэй учир ургуулснаар хосуудын гэрлэлт салалтаар дууссан гэдэг.

Харин сайхан бүсгүй нь амьдрал цааш цэцэглэж хөөрхөн охиноо дүүтэй болгож ийн бүл нэмлээ. Тэрбээр мэргэжлээ буруу сонгосон талаараа нэгэнтээ ам алдаж байсан удаатай. Энэ тухайгаа би кинонд дүр бүтээхгүй. Анхнаасаа мэргэжлээ буруу сонгосон мэт санагддаг гээд өсвөр насны охидуудыг зөв сонголт хийгээрэй, нухацтай байгаарай хэмээсэн.

Мэргэжил сонголтын хувьд ч өсвөр насныхан бодож их л няхуур хандах хэрэгтэй шүү. Жүжигчин бүсгүйд фото моделийн чадвар бий. Гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай ч болчихдог хөврөх чадалтай нэгэн.

Жүжигчин Ари том охин Эгшиглэнгийнхээ боловсролд ихээхэн анхаардаг. Үргэлж л ном уншуулж, бужо хөтлүүлдэг. Охин нь англи хэлэндээ сайн бөгөөд ёстой л нөгөө ус цас гэдэг дээ. Уйгагүй хичээлийн үр дүнд түүний охин англиар төвөггүйхэн ярьчихдаг.

error: Content is protected !!