Охидууд Сүүнээ, Энжи хоёрыг хооронд нь харьцуулж байна, гэхдээ ёc бyc vг иx xэpэглэжээ


Цахим орчинд хүүхдүүд хүртэл чөлөөт цагаа өнгөрүүлэх болсон билээ. Гэхдээ тэдний хэрэглээг хянаж байгаа эцэг, эх байгаа болов уу. Хаана хэнтэй юу бичиж байгаад анхаарч чаддаг эсэх нь тун эргэлзээтэй. Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нарын авьяаслаг хөөрхөн охин Сүүнээ буюу Сүндариг кино урлагт хүч үзэх болсон. Удамшсан авьяасыг нь эцэг эх нь өнгөлөн ил гаргахаар багаас нь дэмжиж буй.

Тэгвэл түүнийг дуучин Энжи буюу Эрдэнэцэцэгтэй фэн охид нь харьцуулаад авчээ. Энжи бол дөрвөн настай байхдаа Аьяаслаг монголчууд шоунд оролцож олны танил болсон. Эгдүүтэй бяцхан чонын дүрийг бүтээсэн эвлэгхэн яриатай охин одоо олон дуутай. Түүний дуу, клип их өнгөлөг яг л үеийнхэн нь сонирхдог клиптэй.

Ийнхүү монголын урлагт өөрсдийн өнгө төрхөөрөө олон дагагч, фэнүүдтэй болсон тэднийг охидын нэгэн группт харьцуулжээ. Харьцуулах нь тэдний хувьд зөв байж болох. Гэхдээ ёc бyc vг иx xэpэглэж байгаа нь хэр зохистой вэ. Уншигч та сошиалд хүүхдээ хэн нэгнийг муулж цаг заваа дэмий зүйлд үрэх хэрэггүй гэдгийг анхааруулах хэрэгтэй цаг хэдийнээ иржээ.


Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг үг бий. Томчууд бид сошиалд зөв зохистой vг хэллэг хэрэглэж, боловсон байхгүй бол бидний хүүхэд энэ мэт бусдыг хүндлэх, энэрэнгүй нэгэн болж өсөхгүй нь бололтой. Цаашлаад үүнийг нь нөгөө хоёр уран бүтээлч хүүхдүүд уншаад бяцхан сэтгэлд нь сэв сууна. Сэтгэл зүйн хүндээр тусгаж аваад сэтгэл санааны хямралд өртвөл хэн хариуцлага хүлээх вэ. Иймд үр хүүхдийнхээ сошиал хэрэглээнд хяналт, шалгалттай байя.

error: Content is protected !!