Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тавихаас өөр гарцгүй нөхцөл байдал үүсэж магадгүй


Ерөнхий сайд ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн асуудлаар Хаанбанкны салбар дээр ажиллах үеэрээ хөл хорионы талаар товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр ярихдаа, ирэх дөрөвдүгээр сарын эхээр хөл хорио тавихаас өөр гарцгүй нөхцөл байдал үүсэж магадгүй байна. Гэхдээ аль болохоор хөл хорио тогтоохгүй нь төлөө хичээнэ. Гэхдээ халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн салбараа сонсохоос өөр аргагүй гэдгийг онцоллоо.

Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа мэдэгдэж байсан. Түүнчлэн хэрэв нийслэлийн хэмжээнд дахин хатуу хөл хорио тогтоовол урьдчилж мэдэгдэнэ гэдгийг мөн хэлж байсан билээ. 

error: Content is protected !!