Дуучин Э.Чулуунчимэгийн ганц сарнай


23 настайдаа ээж болсон Э.Чулуунчимэг охиноо хэвлийд байх үед нь их ярилцдаг байсан гэдэг. Олон цаг өвдөж, хүндхэн амаржсан тэрбээр бяцхан үрээ хамгийн анх удаа энгэртээ тэврэхдээ уйлмаар санагдсан ч нулимсаа залгин тэвчиж байсан аж. Эх хүн бүрийн л мэдэрдэг бүхнийг хорвоогийн бүсгүйчүүд бүгд л амсаж яваа.

Дуучин Б.Болдтой хайрын романс үүсгэж дундаас нь дэлбээлсэн ганц сарнай нь одоо ээждээ хань болж явна. Аялгуу охин ээжтэйгээ хамтран дуулж олны сэтгэлийг их хөдөлгөөд авсан.

Аялгуу гэдэг нэрийг түүнд өвөө нь хайрлажээ. Дуучин Э.Чулуунчимэг Өвөрхангайд төрсөн. 10 нас хүртлээ төрсөн нутагтаа амьдарсан байна.Гэрийнхэн нь Дарханд шилжээд тэгээд л тэндээ 10 жилийн сургуулиа төгссөн аж. Дуучин болохоор СУИС-д орж Нийслэлийн хүн болжээ.

Болд бол миний охины аав, цагтаа гэр бүл байсан хүн шүү дээ. Мэдээж одоо бол харилцаа хэвийн биш. Яаж ч бодсон насан туршдаа л харилцаа хэвийн биш чигээрээ үргэлжлэх байх гэж боддог. Охинтойгоо ч нэг их харилцаа холбоо байхгүй, байлгахыг ч хүсдэггүй, байлгах ч боломжгүй. Магадгүй огт өөр эмэгтэйтэй гэр бүл болоод явсан бол уулзуулаад явахад арай өөр байх байсан. Охин маань аавтайгаа уулзаад ирэхээрээ, хуучин гэртээ очихоороо маш их стресддэг. Миний шкафанд хүүхдийнхээ хувцсыг хийчихсэн байсан, таны толийг сольсон байна лээ гэх мэтээр асгартлаа уйлдаг. Тухайн үед хичээл сургуульдаа ч анхаарах сөхөөгүй их стрессдсэн. Хажууд нь хамт амьдарч байгаа би л мэдэх болохоос хол байгаа хүн хүүхдээ яаж байгааг яагаад ч ойлгохгүй, мэдэхгүй. Хүүхэд юм чинь тоохгүй байгаа л гэж боддог байх. Одоо л миний охины сэтгэлзүй арай дээр болж байна. Юм уншдаг, бичдэг болсон учраас аав, ээжийнхээ талаар янз бүрийн мэдээлэл харчих вий гэж санаа зовдог л юм. Ер нь бол их эмзэг байгаа даа. Ийм үед нь би аль болох бодуулахгүй, харагдуулахгүй, хол байлгахыг зорьдог. Тийм ч үүднээс сургуулийг нь хүртэл сольсон. Дураараа сургуулиас нь авч яваад, гэртээ аваачиж зургийг нь авч нэтрүүлэгт ч ашиглаж байх шиг. Охиндоо өнөөдрийг хүртэл ямар ч дэмжлэг байхгүй мөртлөө харахад анхаараад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд яваад байсан. Болдын Аялгуу л гэж нэрлэгдэж байгаа болохоос нэг ч харьцаагүй байлгахыг хүсч байна хэмээн дуучин бүсгүй 2019 оны босгон дээр өгч байсан ярилцлагадаа дурдаж байжээ.

error: Content is protected !!