Дуучин Нарагийн өмнө ба одоогийн төрх /фото/

 Дуучин М.Нарантуяа 1983 оны аравдугаар сарын 19-нд төрсөн. Тэр эцэг, эхээс тавуулаа бөгөөд айлын хоёр дахь хүүхэд юм.Тэр Токиогийн хөгжмийн сургуульд гоцлол дуулаачийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Японд зургаан жил амьдарчээ.

Дуучин Нара 2007 онд The Start Nara нэртэй анхны цомгоо гаргаж байв. Тус цомог Өөрийгөө хайж явна, Гэгээн хайр, Хүлээсэн хайр, Хатан эрчүүд тэргүүтэй 11 дуунаас бүрджээ.  Тэр дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд Хувилгааны эрэлд, Зөрлөг, Би ээж болмоор байна зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд тоглосон нэгэн.

Дуучин бүсгүй Мөрөөдлийн театрын жүжигчин Баттулга нар нэр холбогдсоноор тухай үеийн хэвлэлийн хуудаснаа багагүй шуугиан дэгдээж байв. Харин тэрбээр 2014 онд үрийн зулай үнэрлэж, Бунжаа гэх хүүтэй болсон билээ. Хөл хүнд байхдаа хайртынхаа гараас барилцсан гэрэл зургаа сошиал хуудастаа оруулж нөхөртэйгээ гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Гэвч хосуудын амьдрал хамтдаа биш салаа замаар явсан.

Ганц бие ээж Нара Учиртай урилга нэвтрүүлэгт орох үеэрээ анх удаа хүүгийнхээ эцгийн тухай ам нээсэн юм. Тэр энэ тухайгаа Эмэгтэй хүн чинь их өрөвдөлтэй амьтан юм билээ. Төрчихлөө гэж хэлбэл хүрээд ирэх болов уу гэж хардаг юм билээ. Төрөөд 30 минут болоод, ээждээ ч хэлээгүй байхдаа 3.4 кг, 50 см хүүтэй боллоо гэж мессеж бичсэн. Хариу ирээгүй. Гэхдээ бид ганцхан асуудлаас болоод салаагүй. Олон талын хүчин зүйл нөлөөлсөн. Би тэр хүнийг хэзээ ч буруутгадаггүй. Харин ч хүүгээ харах бүртээ түүнд баярладаг хэмээсэн удаатай. Өдгөө ганц бие ээжийн үүргийг нийгэмд чиглэсэн сайн үйлсийн ажилтай хослуулан хийж яваа.

Тэр фэйсбүүк хуудсаараа дамжуулан охид, бүсгүйчүүдэд зориулан нүүр будалт болон үс засах зөвлөгөө өгч эхэлснээр цахим ертөнцөд маш олон дагагчтай болсон билээ. Анх ингэж фэнүүдээ өөртөө татаж байсан бол одоо хоол хийх, гоо сайхны бүтээгдэхүүний талаар гээд олон сурталчилгааг хийх болсон. Гэхдээ Нараг нийгмийн дуу хоолой хүчтэй болж олон сайн үйлсийг хийж бүтээж буй болохоор нь олон мянган дагагчид нь үнэнч байдаг ажээ.

error: Content is protected !!