Н.Номтойбаярын бэрийн төрсөн өдөр тохиож байна

Загварын ертөнцөд хөл тавиад амжилттай яваа загвар өмсөгч, фото модель бол Б.Ялгуун. Италийн Милан хотын IMG Models Milan агентлагтай гэрээ байгуулан алдарт Gigi hadid, Candice, Gisele Bundchen нартай мөр зэрэгцэн загварын тайзнаа алхаж явсан түүх түүнд бий.

Б.Ялгуун Хонконг, Сингапур, Малайз, Тайланд улсад загварын тайзнаа алхаж явсан туршлагатай модель юм. Тэрбээр өөрийн заяаны ханиараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хүү гэгддэг Н.Мөнгөншагайг сонгосон. Залуус үерхээд нэлээд хэдэн жилийг үджээ. Н.Номтойбаяр хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэрээс нь гарсан ууган хүү нь Н.Мөнгөншагай аж.

Өнөөдөр түүний том бэр болох Б.Ялгууны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд 25 нас хүрлээ. Анх эгч, дүүсийн хамтран байгуулсан Michel&Amazonka брэндийн нүүр царай болж, олонд танигдаж байсан Б.Ялгууныг өдгөө загварт танихгүй хүн үгүй болсон.

Б.Ялгууныг өмнө нь Итали залуутай хайрын романс үүсгэж явсан тухай шар хэвлэлд дурдаж байжээ. СТЕФАНО гэх залуутай хайр дурлалын гал асааж инстаграмтаа хамтдаа авахуулж, эрхэлж явсан зургаа хүртэл дэлгэсэн гэлцдэг.

error: Content is protected !!