Сургуулиуд II улирлын амралтаар хичээллэх эсэхээ өөрсдөө сонго гэлээ


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас сурагчдын амралтын хугацаанд хичээллүүлэх тушаалыг гаргасан учрыг тодруулж, сурагч багш нарыг хоёрдугаар улирлын амралтын хугацаанд нь амраах боломж бий эсэхийг тодрууллаа. УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. 

Амралтаар хичээллэж болох тухай тушаал гарсан учир нь эцэг, эх болон сургуулиаудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амарч, хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал гарсан. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно. Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон байгаа. Сургуулиудын хувьд үүссэн хоцрогдлыг нөхөх нь томоохон сорилт болж байгаа тул үүнийг шийдвэрлэх зорилготой байсан. Сургууль болон орон нутаг нь амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно гэлээ.

error: Content is protected !!