Сураг алдарсан жүжигчин Г.Золзаяагийн шинэ дүр, төрх


Жүжигчин Г.Золзаяагийн талаар яриа эхлүүлэхээр л найруулагч Б.Тамиртай холбогдчихдог юм. Арга ч үгүй биз. Оюутан цагаасаа эхлэн үерхэж явсан тэд ганц охинтой. Тэдний хосын харилцаа салсан ч охин нь амьдралын замыг нь байнга холбож яваа хойно. Найруулагч, жүжигчин Б.Тамирын анхны гэр бүлийн амьдрал бүтэлгүйтсэн нь энэ. Өдийг хүртэл тэд хувийн амьдралаа төвхнүүлээгүй л явна.

Хэсэг Маск продакшинд харьяалагдаж явсан Золоо уран бүтээлээ хөндийрөөд хэдэн жилийн нүүр үзсэн. Бүтэн амьдралд дүр бүтээж эргэн кино урлагтаа ирж буйгаа зарлаад байсан тэрбээр мөн л хэсэг хугацаанд нам гүмхэн амьдрав.

Харин саяханаас шинэхэн ажил минь бүтлээ хэмээж баяртай мөчөө хуваалцжээ. Золоо айлын том хүүхэд. Доороо нэг эрэгтэй дүүтэй аж. Айлын том хүүхдүүд их хэрсүү байдаг гэнэ. Тэр ч утгаараа тэрбээр амьдралд унаж босох тохиолдолд хөл дээрээ яаж ийж байгаад бат бөх зогсож чаддаг байна.

Галзуу дурла, Шүрэн бугуйвчийн Золоогоос тэс өөр дүр төрхтэй болсон тэрбээр Хятад улсад суралцаж байгаад хөл хорионы улмаас эх орондоо ирээд буцаагүй юм. Монголын уран бүтээлчид Хятадын зах зээлд гарч өрсөлдөх гэхээр хэлний бэрхшээлтэй тулгарч амжилттай явж чаддаггүй аж. Харин Золоо түүнд нугарч унахгүй тулд ийнхүү тус улсад суралцах болжээ.

error: Content is protected !!