Дуучин Нара МЗХ-ны шагнал хүртэв


Монголын Залуучуудын холбооны түүхт 100 жилийн ойг угтаж дуучин М.Нарантуяаг алдаршуулж, шагнаж урамшууллаа.

Монголын залуучуудын холбооны нэрэмжит шагнал болох Хөдөлмөрийн алдар медалиар шагналаа. Түүний хувьд Шинэ Өлгий Үндэсний аяныг эхлүүлж 1.200 ширхэг хүүхдийн өлгийн захиалгыг хийлгүүлэхээр өгчээ. Нийслэлийн дөрвөн том төрөх эмнэлэгт болон 21-н аймгийн төв эмнэлгүүдэд сайн чанарын хүүхдийн өлгийг хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байна. 

Энэ талаараа дуучин бүсгүй ийн бичжээ, Нара нь Хөдөлмөрийн Алдар тэмдгээр шагнууллаа. Би энэ шагналыг хүртсэндээ их баяр талархалтай байна. Баян хүн гэж дуудуулснаас хөдөлмөрч хүн гэж хүлээн зөвшөөрөгдөх нь баян байхаас ч илүү эрхэм юм. Монголын Залуучуудын Холбооны 100н жилийн түүхт ойн тэмдэглэлт баярыг угтсан олон нийтийн санал асуулгаар Шилдэг Нийгмийн Зүтгэлтэн болсон бол өнөөдөр Хөдөлмөрийн Алдар цолоор миний зүрх сэтгэлээс зорьж байдаг үйлсийг үнэлж урамшуулж байгаад маш их талархалтай байна

error: Content is protected !!