Г.Баасан: Hадад өнөөдөр хэн ч таны хариу эерэг гарлаа гэж хэлээгүй байхад цагдаагийн байгууллагаас над руу залгасан


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн нөхрийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл цахим сайтуудаар тарсан билээ.

Энэ асуудлаар  Г.Баасан өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны орой өөрийн цахим хуудсаараа лайв хийж, дараах тайлбарыг хийлээ

Тэрбээр ярихдаа, 3 сарын 25-ны өдрөөс хойш намайг Ковидтой гэж нэрийг минь зааж байгаад нийгэм даяад дэлгэж цацлаа. Юу болоод яагаад ингэвээ, Баасан ковид туссан юм уу, энэ агаар дуслаар дамждаг халдварт өвчин зөвхөн Монголд биш дэлхийн хүн төрөлхтөн үүнд тусаад айхтар байгаа.

Тэрэн дотроос Баасан гэдэг хүн нэрээрээ зарлагдсаны учи шалтгаан нь юу юм, Баасан үнэхээр ковид тусчихаад байгаа юм уу гэдэг асуудлууд дээр мэдээлэл өгөхөөс өөр аргагүй боллоо. Яагаа гэхээр манай гэр бүлийн хүний биеийн байдал тааруу байна. Тэр байдлыг нь анзаараад нөхрийнхөө биеийг бодоод чимээгүй байж байдаг юм уу гэж бодлоо. Тэгээд бодоод бодоод хэлэхгүй бол болохгүй юм байна. Над дээр ийм юм тулж байнаа гэдэг чинь өөр хүмүүст бол надаас ч айхтар тусч байж магадгүй юм байна.

Би энийг өөрийнхөө зовлонд тэвчиж өнгөрөх ёсгүй байна гэж ойлгоод өнөөдөр та бүхэндээ ярьж байна. Агаар дуслын замын өвчин гэдэг чинь уг нь бид нар маскаа хийгээд л яваад байгаа шүү дээ. Маскгүй явсан хүмүүсийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Хэдэн сарын хэдэнд хичнээн олон хүмүүс хаана маскгүй явлаа, хаана хоорондын зайгаа барихгүйгээр орон даяар онцгой байдлын дэглэмгүйгээр явлаа гэдгийг Монголчууд бүгд мэдэж байгаа.

Бид нарын хувьд маскнаасаа салаагүй, чадлынхаа хэрээр маскаа зүүгээд, гараа угаагаад өөр өөрийнхөө амьдралын хэмжээнд байгаа шүү дээ. Юу болоод байна гэхээр миний хувьд ковидийн үзлэгт 8 удаа орчихоод байгаа хүн. 8-аас 7 нь сөрөг гарчихсан. 3 сарын 23-ний өдөр орсон шинжилгээний хариу гараагүй гэж би харж байгаа. Гэсэн боловч гараагүй гээд байгаа боловч гарчихсан мэтээр, хэрвээ гарчихсан бол иргэн Баасанд өөрт нь хэлэхгүйгээр нэр зааж байгаад зарласан. Монгол улс Үндсэн хуулиараа хүний эрүүл мэндийн асуудал нууцлалтай, эзэнд нь заавал хэлдэг үйлчилгээ байсаар байтал ийм явдал болсонгүй.

За ингээд манай нөхөр энэ өвөлжингөө бие нь тааруу өвөлжиж байгаа юм. Нөхрийгөө үзүүлэхээр 3 сарын 20-ний өдөр 3-р эмнэлэг дээр очсон юм. Тэгээд би өөрөө 7,8 удаа шинжилгээнд орж байгаа, 3 сарын 23-ний хариу ч юу болсныг мэдээгүй, Баасан надад өнөөдрийг хүртэл албан ёсоор хэлээгүй байгаа гэдгийг хэллээ. Одоо би нөхрийнхөө тухай ярих гэж байна. Нөхөр маань 3 сарын 20-ний өдөр 3-р эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгээд мэдээж зүрхний талаасаа муу байгаа учраас хэвтэх шаардлагатай гэдгийг эмнэлэг хэлсэн, мэдсэн.

Тэгээд ковидийн үзлэг хийсэн. Сөрөг гарсан. Харамсалтай нь хэвтэх ор алгаа гээд хэвтүүлж чадаагүй юм байгаан. Арга буюу гэртээ ирсэн. 21-нд гэртээ өнжсөн бид хоёр. Байдал бол хүнд байсан. Ямар нэгэн эмнэлэг рүү л явахгүй бол болохгүй байсан. Урд нь бас өвгөнийгөө авч очиж байсан Далд засал гээд эмчилгээ сайтай газар байдаг юм. Тэр газрынхаа эмчийг гуйсан. Үзүүлэх юмсан гэдгээ. Эмч надад тэгж хэлсэн. Та ковидийн үзлэггүй бол хүн үзэхгүй байгаа сайдын тушаал гарсан гэсэн. Би нөхрийгөө үзүүлсэн, сөрөг гарсан юмаа гэдгээ хэлсэн. Тэгвэл үзээд өгье гэсэн. Манай нөхрийг үзээд байдал маш хүнд байна. Ер нь татгалзах саналыг надад тавьсан.

Би өөрөө гуйсан. Мэдээж амьд мэнд байлгахын төлөө гуйсан. Тэгээд 4,5 удаа гуйж байж за яахав хэвтүүлье гэсэн. Тэгээ би тэр гачууртын эцэст байдаг агаартай газар байдаг юм. Тэнд очиж хэвтье гэдэг хүсэлт тавьсан юм. Тэгээд зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр 22-ний 16 цаг өнгөрч байхад тэр эмнэлэг дээр очоод 7 номерийн өрөөнд орсон. Манай нөхөр бол тэртэй тэргүй амьсгаадаад удаан явж чадахгүй байгаа болохоор палатнаасаа гарч чадаагүй. Би бол хоол цайг нь зөөгөөд байсан. Тэнд гэхдээ ганцхан л хоносон. Нөхрийн маань бие цаг нартай уралдан муудаж байсан болохоор тэр.

23-ндаа гэртээ ирж хоносон. 24-ний өглөө 3-р эмнэлэг дээр очиж үзүүлэхэд ковидийн шинжилгээ нь эерэг гарлаа л гэж хэлсэн. Тэгээд бид эмнэлгийн байгууллагадаа итгэхгүй гээд яалтай билээ шууд өөрийгөө тусгаарлаад гэртээ хүрээд ирсэн. Тэгээд дүүдээ хэлсэн ийм юм боллоо гээд. Манай дүү угаасаа эмнэлгийн гадаа байсан. Тэгээд би гэртээ ирээд хоорондоо утсаар яриад яав ийв гээд байж байсан. 24-нд манай нөхөр тусгаарлалтын өрөөнд тэндээ өдөржин байгаад 25-ний үүрээр манай хүнийг Цэргийн госпитал руу шилжүүлсэн. Мэдээж би нөхрийнхөө биеийг бодоод байж байтал 25-ний 11 цаг өнгөрч байхад над руу хүмүүс залгаж эхэлсэн.

Та ковид авчихсан байна гээд. Юу яав ийм гэсэн чинь таныг ингээд ikon дээр Баасан ковидийг ингээд тараалаа гээд бичсэн байна, Цахиур.мн Зариг дээр бас тавьсан байна гэж. Би одоо аягүй их цочирдсон. Агаарын замын өвчин ийм аюултай болчихсон байхад ганцхан Баасан тараачихсан юм шиг аваачаад чулуудчихсан юм шиг тийм ээ? Ингэж бичиж байгаан. 2-р Монгол улсын эрүүл мэндийн хуулиар Баасан гэдэг хүний хариу эерэг гарлаа ковидийн хариу эерэг гарлаа гэж надад эмнэлгийн байгууллагаас яриагүй байхад шууд ингэж нэрийг маань зарлаж нийтийн хэвлэлд тавьсан нь надад маш цoчирдож туссан.

Би нэгдүгээрт өөрийгөө тавихгүйгээр нөхрийнхөө биеийг бодоод шүд зуугаад тэвчиж байсан. Хоёрдугаарт ХӨСҮТ-ээс над руу ярих байх, хэлэх байх гэж бодсон. Тэгээд сэтгүүлчдээс хэн энэ мэдээллийг өгсөн бэ гэхээр лавлах эзэнтэй болох байх гээд 24-нд гэртээ, 25-нд гэртээ, 26-нд гэртээ, 27-нд гэртээ ингээд тэвчээд хүлээсэн. Гэтэл надад өнөөдөр хэн ч таны хариу эерэг гарлаа гэж хэлээгүй байхад цагдаагийн байгууллагаас над руу залгасан. Таны хариу эерэг гарсан байна гэж. Би тэгээд гайхсан. Чи миний дүү биш, хамаатан садан биш, надад өөрт маань хэлээгүй байхад чамд яахаараа хэлчихдэг билээ, яагаад надаас асууж байгаа юм гэж асуусан.

Харин хорооноос танай нөхөр ингэсэн юм байна та халуунаа мэдрээрэй гэж хорооны эмч маань ярьсан. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ гэрт тусгаарлагдаад байж байна гээд хэлсэн. Халуун хэмждэг багажаар хэмжээд хороондоо 7 цагийн зайтай халууныхаа хэмжээг өгсөн. Өнөөдөр ч өгч байгаа. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр 1-рт яагаад иргэн Баасан гэдэг хүнийг ганцааранг нь зарлав аа?

Хоёрдугаарт агаар дуслын замын өвчин авчихсан юм бол юундаа баярлаад нийгэмд түрүүлж цацаад байгаан бэ? Намайг ковид тусах нь хэнд тийм ашигтай байна вэ? Төрд ашигтай байгаамуу? Энэ өвчнийг хэн ч тусч болно. Яагаад гэвэл агаарын замаар явж байгаа өвчин. Ховрын өвчинг би өөрөө олж авчихаад ард түмэнд тараачихсан юм шиг намайг яагаад зарлав гэдэг асуудал нэгдүгээр асуудал болчихоод байна.

Хоёрдугаарт миний нөхөр Далд засал гэдэг сувилалд очиж даваа гаригт очиж хоноогүй байсан бол би нөхрийгөө өдийд алдчихсан байх байсан. Гэтэл надад тусласан тийм сайн газрыг ковидтой газар гэж зарлаж . Миний нэр хүнд бол яах вээ. Харин дэлхий нийтэд байгаа энэ өвчнөөр улс төр хийж болдог юм уу? Ковид туссан хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг туссан хүнд нь бичгээр гаргаж өгөөчээ. Бичгээр шүү. Тэгэхгүйгээр шууд цагдаагийн байгууллагад, онцгой байдалд өгдөг. Нөгөөдүүл нь Эрүүгийн цагдаагаас ярьж байна гээд ярьж байна. Энэ ямар эвгүй гэж санаж байна? Би хуулийн хүн мөртлөө Эpvvгийн цагдаагаас ярьж байна гэхээр чинь Эpvvгийн цагдаа гэдэг чинь эрүүгийн цагдаа шд.

Энэ их өвчтэй зовлонтой хүнтэй дарамтанд сууж байхад Эрүүгийн цагдаагаас ярьж байна гээд сүүлийн хэд хоногийн юмаа ярь гээд ярихаар чинь. 25-нд над руу хичнээн хүн ярьсан гэж бодож байна? Юун нөгөө дархлаатай хүнийг дархлаагүй болтол нь, эрүүл хүнийг өвчтэй болтол нь бараг сэтгэлээ барьж чадахгүй хүнийг галзууртал нь утсаар ярьсан. Дээрээс нь ямар их байцаалт авсан бэ. Би өөрөө хуульч хүн та нар эpvvдэн шvvж байгаа юм шиг залxaaн цээpлvvлж байгаа юм шиг ямар олон удаа авдаг юм бэ гэж би цагдаад хэлсэн.

Би Монголын ард түмний 90 хувь нь хүнд гэсэн сэтгэлтэй, бие биенээ хайрладаг хэвээрээ байгаа гэж би бодож байгаа. Гэтэл тэр сайтуудын доор бичсэн сэтгэгдэлүүдийг хар та нар. Бузар эмээ л гэнэ, vxдэггүй эмээ л гэнэ. Ингэж хэлж байгаа улсууд бол Хятадууд байгаа. Би тэгж хэлмээр байна. Монгол улсад ковидийн шинж тэмдэг гарлаа гэхэд хилээр ямар их Хятадуудыг оруулж ирж хамгаалж яасан их сүйд боллоо? Энэ Хятадууд санаатайгаар Монголд ковидийг тарааж байна. Ковидийн энэ явж байгаа процесс өөрөө буруу байна. Замбараагүй байна. Эмч нар маань ядарч байна. Цагдаагийн байгууллагынхан ядарч байна. Үүнийг системтэй зөв юм руу оруулмаа байна хэмээн ярилаа.

error: Content is protected !!