УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар коронавирус тусаад эдгэрч эмнэлэгээс гарчээ


УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар энэ сарын долооны өдөр ковид19 халдвар авсан гэдгээ мэдсэн байна. Тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эдгэрсэн талаараа өөрийн цахим хуудсаар мэдээллээ.

Тэрбээр Анна Каренина жүжигт туслах дүр бүтээн тоглосон юм. Үнэрлэх мэдрэмжээ хоёр өдөр бага зэрэг алдаж толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ Анх эерэг гэж сонсоод үнэхээр айж байсан ч эмч нарыгаа шүтсэн гэдэгээ хэллээ. Эерэг хариу сонсоод айж түгшихээс илүү тайван байж өөрийгөө цаг алдалгүй тусгаарласан тул гэр бүлдээ халдвар тараалгүй эдгэрээд иржээ

error: Content is protected !!