С.Дулам гуайн хүү сургалтын зээл болох 48000 долларыг бүрэн төлж дуусгажээ


Сургалтын төлбөрийн зээлээр төлсөн олон хүмүүсийн дунд ардын хүүхдүүд тун цөөн байдаг гэхэд хилсдэхгүй. Тэд эргүүлж сургалтын төлбөрөө төлсөн тайлан ч нүдэнд харагддаггүй гэдэгтэй уншигч та санал нийлэх биз.

Тэгвэл ардын багш С.Дулам гуайн хүү Д.Бум-Очир сургалтын төрийн сангаас зээл авч Англи улсад сурчээ. Тэрбээр энэхүү зээлээ бүрэн төлж дуусгавар болгосон байна. Нийт 48000 доллар төлсөн аж.

Харин суралцах төлбөрийн бүрэн бололцоотой мөртлөө зээлээр гадны сургуульд сурчихаад хээв нэг алхаж яваа баячуудын хүүхдүүд хаачив. Тэд төлбөрөө төлсөн болов уу? Хэсэгтээ л нийгэмд төлбөрөө төлөөгүй гэнэ ээ хэмээн шуугиулж аваад нам жим болчихсон олон нөхдүүд бий.

error: Content is protected !!