Хишигдалай: Фб дээр xaнатлаа xvн xapааж epөөчихөөд л xайрт хүүхэд,ханьдаа хоол бэлдэж өгдөг байхдаа


Нэгэн цагт хамтран хайрын тухай дуулж, нэг нэгэндээ зориулан дуу хүртэл гаргаж явсан хос бол дуучин А.Хишигдалай, Опозит хамтлагийн реппер А. Гантулга нар юм.

Дуучин А.Хишигдалай А.Гантулгатай  гэр бүл зохиохоор төлөвлөсөн гэдгээ  ч олноос нуудаггүй байсан. Гэвч тэд тус тусын амьдралыг хөөх болсноос хойш  өдийг хүртэл ганц бие бүсгүйн статустай яваа тэрбээр найз залуугаас илүү гадаад төрхөндөө илүү анхаарах болсон.

Гоо сайхны мэс заслаар гадаад төрхөндөө нэлээд их өөрчлөлт хийсэн гэх ярианы эргэн тойронд явдаг тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа халуухан төрхтэй зургуудаа оруулж, хэрхэн өөрчлөлт оруулснаа бусдад гайхуулаад авав.

Харин энэ зургийг нь харсан зарим нэг нь түүнийг шүүмжлээд авсан бололтой, тэдгээр хүмүүст хандан дараах зүйлийг бичин үлдээсэн байлаа.

Фб дээр ханатлаа хүн xapааж еpөөчихөөд л Хайрт хүүхэд хайртай ханьдаа хоол бэлдэж өгдөг байхдаа. Aймшиrтай шүү. Танихгүй хүнээ xapааж бичдэг хүний гарын хоол хэдэн өдөр шингэхгүй Нойр бyлчирxайг нь өBчлүүлдэг байхаа #уншиж байгаа та ийм хүн бол засраарай.

Би ганцхан удаа амьдрана #Надад Миний хувийн амьдралыг заах, намайг xapаах, мyyлах , зvxэх Энэ бүгдийг би даан ч тоохгүй нь сайхан. Тоох байсан бол энэ хүртэл явахгүй байсан…Мyyлмаар байвал мyyлчихаж байгаарай хэмээжээ.

error: Content is protected !!