Дуучин Т.Аминаагийн өмнөх ба одоогийн төрх /фото/


Нэгдүгээр ангиасаа дуулж эхэлсэн Т.Аминааг хүмүүс андахгүй танина. Хүүхдийн гэх тодотголтой бараг бүх л тэмцээнд алгасалгүй оролцож байсан. Түүний урын санд 30 гаруй хүүхдийн дуу бий гэдэг. Хүүхэд ахуйдаа хүүхдийн дуугаар олны танил болж монголын рок попын тогоонд орж ирсэн авьяаслаг тэрбээр сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрөөд буй.

Түүнийг гэнэт л төмөр замчин болчихсон мэт хүмүүс ойлгодог. Тэгвэл Т.Аминаа оюутан ахуйдаа л ажиллаж байсан. Миний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан Хүндэт төмөр замчин хүн байсан. Аав минь залуудаа төмөр замд ажиллаж байсан. Хоёрдугаарт, манай Зорчигч үйлчилгээний төв буудалд Жигүүр гээд амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид маань мэдэх байх.. Энэ хамтлагтай бас нэгэн учрал тохиолоор хамтарч уран бүтээл хийх болсон. Олон түмний зүрх сэтгэлд шингэсэн хит дуунуудыг дуулдаг юм. Энэ хамтлагийн гоцлол дуучин нь. Тэгээд л төмөр замчин болсон доо хэмээн ярьжээ.

Угийн авхаалжтай нэгэн бөгөөд Universe best songs наадмын анхны шилдэг 25 оролцогчийн нэг болж, 10 шилдэг дууныхаа цомгийг гаргаж, тоглолтоо ч хийгээд амжсан. Одоо харин эргэн уран бүтээлдээ цаг заваа зарцуулахаар эргэн ирж буй бололтой.

Т.Аминаагийн хоолойг дуу нэгтэйгээр магтдаг. Гэвч түүний стиль имиж л наснаасаа овортой намбалаг харагдууладаг хэмээн фэнүүд нь гоочилдог. Залуу насандаа алтаар гоёно уу, мөнгөөр өөрийгөө хучих нь хэнд хамаатай юм.

Балчир ахуйдаа 21 аймгаар аялан тоглолт хийж байсан баавартай хүн шүү дээ. Багадаа бол богино цагаан даашинз, том тууз үсэндээ зангидчихсан дэгдэж л явлаа. Т.Амина гурван хүүхэдтэй айлын отгон охин. Эдмон, Эдуард, Амина гээд нэр нь тун өвөрмөц юм.

error: Content is protected !!