Гуравдугаар эмнэлгийн сувилагч нар Мисс М.Цэвэлмаа эмчдээ гэнэтийн бэлэг барьжээ

2019 оны Miss World Mongolia тэмцээний үндэсний ялагч М.Цэвэлмаа гуравдугаар эмнэлэгт эмчээр ажиллаж байна. АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөөд сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр ажиллаж байжээ.

Тэрбээр эх орноо төлөөлөн Дэлхийн мисст хүч үзсэн удаатай. 40 орны гоо бүсгүйн нэг болсон юм. Зорилго бүхий гоо сайхны шалгуурт мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий төсөл шилдэг 10-т багтсан нь түүний онцлох амжилт болж байсныг уншигчид санаж буй биз ээ.

М.Цэвэлмаа иог, бясалгалаар хичээллэдэг. Мөн cross fit, spinning-ээр хичээллэдэг аж. Үлгэр авмаар гайхамшигтай хүмүүсийн амьдралын түүхийг сонсох, уран зохиолын болон гүн ухааны ном унших дуртай нэгэн.

Монголын сайхан бүсгүй-2018 уралдааны Мөнгөн эрдэнэ-ийн өргөмжлөлт оролцогч түүнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн сувилагч нар нь Эмч нартаа баярын мэнд хүргэж, гэнэтийн бэлэг барьжээ. Монголынхоо бүх эмч нарт уншигчдынхаа өмнөөс баярын мэнд дэвшүүлье.

error: Content is protected !!