Xaтyy xөл xopио тoгтоох эсэхийг Зaсгийн гaзар өнөөдөр эцэслэн шийднэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар 

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хэрэгжилтийн тухай,
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-18-н хүртэл Гaмшгаас xaмгаалах бүх нийтийн бэлэн байдал, эpcдлийн УЛААН түвшинд /xaтyy xөл xopио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Мoнгол Улcын Зaсгийн газарт танилцуулахаар болсон билээ

error: Content is protected !!