Пентхаус киноны жүжигчин Ань Ёнь Хун Moнгол кинонд тогложээ


Сүүлийн хэдэн сар үзэгчдийн дэлгэцийн өмнө уяж буй олон ангит киноны нэг бол ПЕНТХАУС гэх Өмнөд Солонгос кино билээ. Hera palace –ийн голд байрлах сахиусан тэнгэрийн хөшөөний дэргэд өрнөж буй оршин суугчдын хоорондох зөpчил, нyyц, дaлд xvcэл эрмэлзлийн тухай түүхийг Пентхаус цуврaл киноноос бид үзэж байна.

Дэлхий болон монголын үзэгчдийг дэлгэцний өмнө уяад буй уг киноны хоёрдугаар бүлэгт тоглосон жүжигчин бүсгүй Монгол кинонд дүр бүтээсэн мэдээлэл цахим орчинд түгжээ.

Пентхаус цувралд зорилгодоо хүрэхийг хүссэн Чон Ёо Жин буюу жүжигчин Ким Со Ёны гэрийн үйлчлэгч Жин буюу жүжигчин Ань Ёнь Хун нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан Зургаан чөтгөp хэмээх  уран бүтээлд урилгаар ирж тоглосон байна.

Зургаан чөтгөp киног Монголын Тоонот пикчерс, БНСУ-ын Film Fun кино компанитай хамран бүтээсэн байна. Хоёр орны 100 гаруй уран бүтээлчид уг кинонд оролцсон бөгөөд удахгүй үзэгчдийн хүртэл болох аж.

Жүжигчин Ань Ёнь Хун нь өдгөө 44 настай. Мүн энтертайментад харьялагддаг бөгөөд 1985 онд MBC наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байсан чадварлаг жүжигчин юм.

/Жүжигчин Ahn Yun Hong, Тоонот пикчерсийн захирал, найруулагч жүжигчин Б.Батбаатар/

/Жүжигчин Ahn Yun Hong, Тоонот пикчерсийн продюсер, жүжигчин Д.Мөнхтөмөр/

Жүжигчин Ahn Yun Hong PENTHOUSE цувралын дараагийн бүлэгт тоглоно гэдгээ өөрийн цахим хуудсанаа албан ёсоор мэдэгдээд байна.

Сонирхуулахад Пентхаус цувралд гардаг хөшөө болох Хера бол Эртний Грекийн домогт өгүүлдэг Зевс бурхны 3 дахь үеийн хатан, гэрлэлт, хүүхэд төрүүлсэн эх хүний охин тэнгэр төдийгүй Олимпусын 12 бурхны нэг бурхадын хатан хаан юм.

error: Content is protected !!