Дуучин Акбота Солонгон ааштыг элэглэв

Олны танил дундаасаа сошиалд хөгжилтэй бичлэг хийж оруулдаг дуучин Акбота энэ удаад Солонгон аашт буюу Т.Анандаг элэглэв. Дуулахаас гадна жүжиглэх хоббитой бололтой.

Солонгон аашт нь та бүхэндээ бууз амтлах хамгийн гайхамшигтай аргаасаа зааж өгье. Гол нь давс яаж хийхдээ шүү дээ хүүхүүд минь гэх нь тэр.

Дууч бүсгүй Мотив хамтлагийн дуучин Б.Ганбаатартай хамт амьдарч, Б.Анар нэртэй хөөрхөн хүүтэй болсон. Гэвч хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд хоёр тийш болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Загвар өмсөгч залуутай учир ургуулан хэсэгтээ л романтик бэлэг солилцож явсан Акбота харин өдгөө ганц бие яваа.

Хүү, охиноо өсгөхийн зэрэгцээ Австралид амьдарч ажиллаж буй тэрбээр өнгөрсөн онд эх орондоо ирээд буцсан. Сошиал хуудастаа олныг хөгжөөсөн олон бичлэг оруулж инээд бэлэглэж яваа түүнд олон хүн ам сайтай байдаг.

error: Content is protected !!