Хөөрхөн Номингийн селфи


Фантастик продакшны бүтээл 37-р точка олон ангит уран сайхны киноны дүрүүд олон талын өнгө төрхийг харуулсан. Уг кинонд ахдаа дурласан Солонгоог жүжигчин Номин амилуулсан билээ. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр Дорнод аймгаас их хотыг зорин ийнхүү урлагийн салбарт хөл тавьcaн нь энэ юм.

Бодит амьдрал дээрх Ц.Номин бол тэсвэр хатуужилтай, эршүүд, аливаад ул суурьтай ханддаг нэгэн. Оюутан ахуйгаасаа үерхэж нөхөрлөсөн хүн нь түүний итгэлийг алдаж хоёр тийш болсон гэдэг. Ганц бие ээж болон хоцроход нь түүний ээж хамгийн ихээр түшсэн гэдгээ жүжигчин бүсгүй олон нийтэд хандан уучлал гуйх үеэрээ хэлж байсан удаатай.

Харин одоо Ц.Номин эрэлттэй эмэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтжээ. Сүүлийн үед олон ангит киноны зураг авалттай завгүй байх болжээ. Гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж буй тэрбээр хамрандаа өөрчлөлтийг хийсэн.

Өдгөө өөртөө сэтгэл хангалуун яваа гэнэ. Хамраасаа бага зэрэг ичдэг байсан аж. Өөрийгөө намрын улиралтай төсөөлдөг байна. Намуухан, чимээгүй. Тийм болохоор намрын улиралтай төстэй гэнэ. Чимээгүй байснаараа аливаа зүйл дээр хүн ч хождог талтай. Түүнд ч сайн тал олон бололтой.

error: Content is protected !!