Монгол тамирчид эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй, шатaж бохир тоглолт хийхгүйгээр жудагтай, цэвэр тоглосон гэж япончууд магтжээ


Япон улсад телевизийн салбарт ажиллаж буй О.Хонгорзул гэх бүсгүй өчигдөр болсон Монгол-Японы хөл бөмбөгийн тоглолтын талаар ийн бичжээ.

Өглөө ажилдаа ирсэн чинь Өчигдөр япон-монголын тоглолт үзсэн үү гэсэн хүмүүс. Урам муутайхан Монгол аймаар хожигдсон. Манайх танай хаана ч хүрэхгүй юм байна лээ гэтэл Харин ч монголчуудын тоглолтыг үзээд сэтгэл хөдөлсөн. Мундаг байсан гэх.

Надад л тал зассандаа хэлж байгаа биз гээд тоохгүй байсан Твиттер ухаад үз л дээ. Монголыг магтсан твит дүүрэн байгаа гэж байх юм.

Үзтэл нээрээ л япончуудын монгол тамирчид эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй, шатaж бохир тоглолт хийх зэрэг зүйлгүйгээр жудагтай, цэвэр тоглосныг магтсан сэтгэгдлүүд дүүрэн. Жинхэнэ тамирчин хүн ямар байхыг харуулсан монголын багт баярлалаа, сэтгэл хөдөллөө гэж бичсэн хүмүүс олон байсан. Тэр нь тэгээд бүр эндхийн хэвлэлд ийм мэдээ болчихсон явж байна.

Утгачлан орчуулбал: 【…Монголын багийн тоглолтыг магтан ярих хүмүүс олон байна. Ковидоос болж нутагтаа тэмцээнээ хийж чадаагүй монголын тамирчид өчигдрийн тоглолтон дээр хэдийгээр дараалан гоол алдсан ч эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй тулалдсаар байсан. Нийгмийн сүлжээний хэрэгслүүдээр монголын багийг магтсан японы хөл бөмбөг сонирхогчдын сэтгэгдлүүд дүүрэн байна. Мөн япончуудын энэ магтаалыг хятадын спортын хэвлэлд ийнхүү танилцуулжээ. Гайхмаар нь тэмцээний дараа японы хөл бөмбөг сонирхогчид монголын багийг магтан сайшааж байна. Тэд өөрийн багтаа баяр хүргэхийн зэрэгцээ сүүлийн хором хүртэл үзэлцсэн монголын багт талархал илэрхийлцээж байна.】

Өөрөөр хэлбэл монголын багийн тоглолт, талбай дээр биеэ авч явах байдал япончуудын сэтгэлийг хөдөлгөж, тэр нь хятадуудыг гайхахад хүргэсэн бололтой

Ямар вэ дээ, нөхөд өө.Нутгийнхаа нэрийг хүний нутагт ийм сайхнаар гаргаж байгаа монголын багийнхандаа маш их Баярлалаа! Улам их амжилт хүсье.

О.Хонгорзул

error: Content is protected !!