С.Амарсайханы эхнэр аав, ээжээ сахина гэж ХӨСҮТ рүү орж, гарчээ

Шадар сайд С.Амарсайханы хадам ээж, аав ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэгвэл түүний эхнэр Ичинхорлоо ээж, аавыгаа сахина гэж тус эмнэлэгт очжээ. Харин эмнэлэгт очсон хойноо нэг хоноод гарсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Энэхүү мэдээллийн талаар С.Амарсайханаас тодруулга авахад, Халдвар хамгаалалын дэглэмээ баримталж яваа.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Сахиураар очсон нь үнэн. Өөрөө вакцин хийлгэчихсэн байсан юм. Гэтэл хариу урвал өгсөн учраас эмнэлгээс гарсан байгаа. Ингэхдээ шинжилгээ өгсөн гарч ирсэн. Хариу нь сөрөг гарсан юм. Үүн дээр эрсдэл дагуулсан асуудал байхгүй гэх хариултыг өглөө.

error: Content is protected !!