21 мянга шоунд өрсөлдөж буй Э.Дөлгөөн ядapч эхэлжээ

Монголын бодит амьдрал дээр та 21 мянган төгрөгөөр 10 хоногийн хоолоо хийж амьдарч чадах уу? 25р суваг телевизийн хамт олон 21 мянга реалити шоуны шинэ дугаартаа хосуудыг оролцуулж байгаа аж. Тус дугаар нь 25р телевизийн 25 жилийн ойд зориулагдан бүтээгдэж буй гэдгээрээ онцлог юм байна. Энэхүү ойн дугаарт нь жүжигчин Т.Хулан, Найруулагч Д.Галбаяр, Positive Mongolians-н Төвшөө, Дөлгөөн нар оролцжээ.

Тэгвэл тус шоунд оролцож байгаа хосууд эхнээсээ ядарч, сульдаж эхэлжээ. Э.Дөлгөөн нь үргэлж сэргэлэн цовоо явдаг. Харин нэвтрүүлгийн зураг авалт ид дундаа явж буй энэ цагт ихээхэн ядарч, ууртай байх болжээ.

Зураг авалт дууссаны дараа үзэгчдийн хүртээл болох тус шоуны оролцогчид хэн нь хэрхэн өлсөөд бухимдсан нь удахгүй тайлагдах биз ээ. Ямартай ч хоёр хосууд маань шоуны даалгавар, шалгуурыг даваад гарна гэдэгт итгэлтэй байна. Харин үзэгчид тэднийг хэрхэн өрсөлдснийг үзэхийг тэсэн ядан хүлээж сууна.

error: Content is protected !!