Д.Нямхүү эмч xaлдвap aвч гэpээp эмчлvvлж байгаа гэв


ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү коронавирусийн халдвар авсан гэж ойрын эх сурвалж нь мэдээлэв. Тэрбээр одоо гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа гэлээ.

Д.Нямхүү эмчийн хувьд ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ны өдөр чөлөөлөгдсөн. Гэсэн хэдий ч одоо ч зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Харин тэрбээр Д.Нямхүү нь албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдсан хэмээн үзэж, эргэж албан тушаалдаа томилогдохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан билээ.

error: Content is protected !!