Тэмка эxнэpээ диcc xийж, пocтнooc нь илvv reaction aвaв

Өнөөдөр инээдмийн баярын өдөр тохиож байна. Та хэн нэгнийг хуурч амжив уу? Жүжигчин Г.Нарансолонго хамтлагийнхаа хоёр залуутай зураг авалтынхаа хажуугаар хамт зургаа даруулжээ.

Хоёр күүл залуутай зургаа даруулсан байдаг юм гэсэн постонд нь түүний нөхөр Тэмка дисс хийв. Инээдмийн баярын өдөр тэдний постыг инээд бэлэглэхээр сонирхуулъя.

Жүжигчин Тэмүүжин хоёр күүл залуу нь надтай уулзаарай хэмээн пост доор нь коммент бичжээ. Гэтэл постны эзний зураг дээрх лайкаас илүү нөхрийнх нь коммент 10 мянган лайк авчээ.

Г.Нарансолонго 1980 онд, С.Тэмүүжин 1985 онд төрсөн. Насны зөрүүтэй гэж тухайн үедээ л гайхагдаж байсан болохоос одоо бол байдаг л зүйл гэж болно. С.Тэмүүжин Boomtown хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн. Түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Г.Нарансолонго 19 насандаа Зүүд шиг хайр кинонд жүжигчин Г.Золбоот хоршин тоглож анхны гараагаа амжилттай эхэлсэн. Тэр Ерөнхий боловсролын 84-р дунд сургуулийг төгсөн 1998 онд СУИС-т оюутан болсон.

Г.Нарансолонгыг ихэнх хүн сэргэлэн нүдтэй гэдэг бол ирээдүйн нөхөр нь түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ. Тун амжилттай яваа залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигддэг. Олонд үлгэр жишээ ч хосууд гэдгээр нь тэдэнд фэнүүд нь тун ам сайтай байдаг юм.

error: Content is protected !!