Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо улаан бvс pvv opcон учраа ийн тайлбарлаж, хvлцэл өчив

Сүүлийн 2-3 жил миний аав vхэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар cэxээн амьдруулахад оров доо( 10-аад удаа)Аав маань зvpxний маш xvнд өвчтэй ,амьсгалын дутагдалд байнга ордог гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100% хүний асаргаанд байдаг юмаа. Миний эргэн тойрныхон бүгд мэднэ дээ (хамт олон, найзууд, ах дүүс)Хэнд ч хэлээд ирдэггүй энэ АЙМШИГТ өвчнөөр аав, ээж минь өвдөж vxэл амьдралтай цаг минут тутам тэмцэж байна. Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт хүргэж өгөөд халдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа.

Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ. Амьсгалах мөч бүртээ амьдралын төлөө тэмцэж байгаа аав ээжийг минь тайван орхиоч гэж ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хүсэж байна.Амьдралын жаргал зовлонг БҮТЭН ЖАРАН хамтдаа туулсан ХАЙРТАЙ ИЖИЙ ААВАА хурдан эдгээсэй гэж БУРХАНДАА залбирч сууна даа хэмээн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо бичжээ. Түүнийг Шадар сайдын эхнэр гэдгийг ард түмэн андахгүй мэднэ. Тиймээс сайдын эхнэр халдвар хамгааллын бүс рүү дэглэм зөрчиж орсон хэмээж түүний нөхрийг албан тушаалаа өг хэмээн олон нийт сошиалд шүүмжлээд байгаа билээ.

error: Content is protected !!