Л.Оюун-Эрдэнэ: Л.Бямбасүрэн шиг том толгойлсон нөхөдтэй хариуцлага тооц


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Засгийн газрын шийдвэрийг үл тоодог хүмүүст хариуцлага тооцохыг санууллаа.

Тодруулбал, Ерөнхий сайд – Засгийн газрын тэмдэглэлээр гарсан шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шиг том толгойлсон нөхөдтэй хариуцлага тооц гээд байгаа шүү, Халтар сайд аа. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Олон юм сонсогдоод байгаа шүү хэмээн сануулга, анхааруулга өглөө.

error: Content is protected !!