Энхбаярын Батшугар fасеbооk хуудсаа 17 781 доллароор бүүстлэжээ

Монголчуудын сошиал хэрэглээ буюу олон нийтийн сүлжээ сайт тэр дундаа фэйсбүүк сайтын хэрэглээ Азидаа нэлээд дээгүүрт ордог.

Энийгээ дагаад ч тус орчинд бизнес болоод улс төрийн карьерээ идэвхжүүлэн хөгжүүлэх хүн олон. Жижиг бизнес компаниас гадна улс төрч гээд л бүхий л сегментүүд өөрсдийн хувийн цахим хаяг болон хуудсаа нээж олон нийтэд ханддаг.

Тэгвэл бидний тэр бүр анзаараад байдаггүй сонирхолтой мэдээллийг LETU Mongolia сургуулийн захирал, өгөгдөл судлаач Роберт Риц жиргэжээ. Түүний жиргэснээр Энхбаярын Батшугар нь Facebook хуудас буюу пэйжээ олонд хүргэхийн тулд 2020 оны 8-р сарын 4-нөөс 2021 оны 3-р сарын 31 хүртэл хугацаанд 17,781 ам.доллараар сурталчилжээ.

Э.Батшугар нь 2013 оны 1-р сарын 31-нд анх фэйсбүүк хуудсаа нээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 169 937 дагагчтай болжээ. Харин энэ дагагчаа цуглуулахын тулд 17 мянга гаруй доллароор сурталчилгаа хийсэн буюу бидний ярьдагаар бүүст хийжээ. Энэ нь одоогийн ханшаар бол 5O сая гаруй монгол төгрөг юм.

Энэ бол зөвхөн нэг л хүний фэйсбүүк хуудасны үзүүлэлт. Үүнээс харахад монголчууд бид фэйсбүүк хуудсаа хөгжүүлэхийн тулд хэр их хэмжээний долларыг гадагш урсгаж байгаа нь эндээс харагдаж байгаа болов уу.

error: Content is protected !!