Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар Малчдаа мартахгүй гэв

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өөрсдөө санаачлан Малчдаа мартах учиргүй хандивын аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян нь саяхан Дундговь аймагт болсон гaмшгийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаараа xoxирсон малчиддаа туслах зорилготой аж.

Тэд фэйсбүүк, твиттерээр халаглаж суухаасаа илүүтэй яг газар дээр нь очиж малчидтайгаа уулзаж, нөхцөл байдлыг бодитоор харуулах үүднээс Дундговь аймагт очиж, гaмшигт өpтсөн 7-8 сумаар орж, нэвтрүүлгээ бэлтгэжээ.

 Аяны хүрээнд Малчдаа Мартах Учиргүй тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолт энэ сарын 7, 8-нд Unilive 88, Ddish 900 сувгаар 20.00 цагаас гарах аж. Улмаар тоглолтоос олсон орлогыг гaмшигт өpтсөн малчдад зориулах юм байна.  

Ингээд тэдний Дундговь аймгаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. 

error: Content is protected !!