Гавьяат Г.Ариунбаатарын шинэ дүр олныг гайxaшpyyлaв

Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан алдартанд олгодог Чингис Хаан одонг хүртсэн цөөхөн хүмүүсийн нэг, дуурийн дуулаач Г.Ариунбаатар Орос улсыг зорьсон. Mariinsky Theatre-таа очиж ж.Верди “Аида” -Аманостро …дуурийг гол дүрийг бүтээхээр бэлтгэлдээ орсон тухайгаа дуулгаж байсан билээ. Тэгвэл хэдийнээ тайзнаа тавигдаж эхэлсэн байна. Түүний шинэ дүр төрх олныг гайхашруулав.

Хаашаа ч явсан цүнхэндээ байнга авч явдаг ажлын хэрэгсэл нь түүний нотууд. Ялангуяа онгоцонд, замд сүлжээгүй байхад хэвлээд бэлдчихсэн нотоо эргүүлээд, уншаад явдаг дадалтай гэнэ. Тэр байгалиасаа төрсөн авьяастан. 2011 онд Глиникийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, 23 насандаа гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байсныг уншигч та санаж буй биз.

Тэрбээр өнөөдөр коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинаа хийлгэжээ. Театр маань том эмнэлэгтэй , эмнэлэг маань Спутник_V вакцинтай. Хийлгээд л авлаа. Эх оронд минь вакцин хурдтай явж байгаа гэж дуулдана. Сайхан цаг удахгүй ирнэ! Хамтдаа хичээнэ шүү ахан дүүс минь гэлээ. Г.Ариунбаатарын хувьд нойр хамгийн чухал хэрэгтэй зүйл нь гэдэг юм байна лээ. Унтах дэглэмээ тогтооход юу идэхээ хүртэл тохируулж, тооцох хэрэгтэй байдаг аж. Өдөр бүр дор хаяж 6 цаг унтахыг хичээдэг байна. Гэртээ бол шууд харанхуй болдог тохируулга хийчихсэн болохоор орж ирээд л унтаж амардаг гэнэ шүү. Дуучин хүн нойроо бүтэн сайн авч байж сайхан дуулдаг биз ээ.

error: Content is protected !!