Дуучин П.Баярцэнгэл үс шилжүүлэн суулгуулжээ


Шавилхан биетэй ч шаггүй авьяастай дуучин П.Баярцэнгэлийг үнэнч фэнүүд нь андахгүй танина. Дуучин залуу сүүлийн үед үс нь халзраад байгаа гэнэ. Иймд гоо сайхандаа урлагийн хүн анхаардаг бичигдээгүй хуультай. Үүний дагуу тэрбээр үс шилжүүлэн суулгуулжээ.

Учир нь П.Баярцэнгэл духны 2 талын M халзралтад өртсөн байна. Үүнийгээ эрүүл болгохын тулд монголдоо мэсгүйгээр үс шилжүүлэн суулгуулах мэс ажилбарыг хийлгэжээ.

Holly Dolly гэх дуугаараа олон түмэнд танигдсан түүний үндсэн мэргэжил нь жүжигчин. Кино урлагийн дээд сургуульд жүжигчин мэргэжлээр суралцаж байхдаа Universe best songs наадамд оролцож шилдэг оролцогчдын нэг болсон юм. Энэ цагаас эхлэн түүнийг үзэгчид дуучин хэмээх болсон билээ. Харин түүнийг жүжигчин гэдгийг Анчид кинонд анх тоглоход нь л мэдсэн гэдэг. Хамгийн сүүлд тэрбэр Нийслэл хүүхэн олон ангит кинонд тоглосон юм.

П.Баярцэнгэлийн хувьд гэргийтэйгээ бага ангиасаа эхлэн үерхсэн бөгөөд одоогоор тэд хоёр дэрсхэн охидтой. Мөн тэрбээр нэгэн удаа амьдралынхаа тухай анх 7 буудалд ахынхаа хажуу өрөөнд орж амьдраад амьдралаа эхэлж байсан тухайгаа хуучилж байв. Ёодол чинь Баяраа хочоо Нийслэл хүүхэнд тоглоод булчинлаг залуу гэдэг нэрээр сольсон гэлцдэг. Фитнессээр хичээллээд 9 жилийг үдэж буй аж.

error: Content is protected !!