Наро Банчэн Гэгээнтэний загварлаг төрх

Сошиалд Наро Банчэн Гэгээнтэнийг крашилдаг хүүхнүүд түүнийг ёстой күүлээ барьж дийлсэнгүй гэлцэж байна. Өчигдөр Гандантэгчэнлин хийдийн Гандан Лаврангаас Их шүтээн Очир дарийн өмнө Эх болсон амьтан бүхний тухайд Чагдорхорчингийн амирлангуй үйлийн гал мандалын тахилга өргөсөн юм. Энэ үеэрээ Гэгээнтэн хар нүдний шил зүүжээ.

Гандантэгчэнлин хийдийн Гандан Лаврангаас Их шүтээн Очир дарийн өмнө Эх болсон амьтан бүхний тухайд Чагдорхорчингийн амирлангуй үйлийн гал мандалын тахилга (Жинсрэг) өргөхөд түүний нүд рүү галын утаа орж хорссон тул нүдний шил зүүсэн байна. 2014 оны аравдугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн гэгээний долдугаар дүрээр тодорч, Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамцаас батламж, соёрхлоо гардан авч байсан юм.

Олны дунд царайлгаараа алдаршсан гэгээнтэн бол Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв билээ. Түүнийг харсан хүн бүхэн Ямар царайлаг юм бэ хэмээн уулга алддаг хэмээдэг. Ямар сайндаа л бүсгүйчүүдийн дунд Ийм хүн лам байхад дэндүү царайлаг гэх яриа хөвөрч битүүхэндээ хайрын харц чулууддаг нь өнөөдөр сошиалд күүлээ барьж дийлэхгүй Гэгээнтэн шүү гэх яриаг гаргаж суухав дээ.

error: Content is protected !!