Н.Түвшинбаярын медалийн тоог ОУОХ тэг болгосон – БАТЛАГДААГҮЙ

Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна. Xvнлэг бyc vйлдэл гаргасан хэнээс ч байсан Эв найрамдалын бэлэг тэмдэг болдог дэлхийн наадам медалаа хурааж авдаг шудрага журамтай. МУ дэлхийн шиBшиг болохоосоо өмнө хууль шvvхээрээ я/л шийтгэлийг нь өгч шудрага хандана гэж найдаж байна. Эх сурвалж: https://www.olympic.org/tuvshinbayar-naidan гэсэн постыг оруулжээ.

Уг постыг нэг цагийн дотор 415 хүн хуваалцаж, 2,200 хүн хариу үйлдэл үзүүлж, 649 хүн сэтгэгдэл бичжээ.

Энэхүү мэдээллийг бид нягтлавал, түүний шэйрлэсэн эх сурвалж болох сайт орохгүй алдаа зааж байна. Тиймээс бид олон улсын олимпын хорооны www.olympic.org сайтад орж, Tuvshinbayar гэж хайхад дараах илэрц гарч байна.

error: Content is protected !!