Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Мoнгoл Улcын иpгэншлээс тaтгалзлаа


Тэрүнофүжи озэки Г.Ган-Эрдэнэ Мoнгол Улcын иpгэншлээс тaтгалзах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр харү башёд түрүүлж, Лхагва гаригт /2021.03.31/ озэки цолоо эргүүлэн авсан юм. Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болж үлдэх бодолтой байгаа аж.

Үүний тулд зайлшгүй Японы иргэншил авах шаардлагатай болно. Мoнгол Улc нь давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Японы иргэн болохоос өөр аргагүй юм. Түүний хувьд озэки цолоо эргүүлэн авахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн багшдаа хүндэтгэл илэрхийлж, япон нэрээ Исэгахама оякатагийн жинхэнэ нэр болох Сүгиномори болгохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: Nikkan sports

error: Content is protected !!