BIG GEE хип хопоо оpxин E-sport руу урвасан yy


Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохиож буй NBA2K21 төрлийн тэмцээнд My Career mode дээр өрсөлддөг 7 залуу сонгогдож Мoнгол yлcыг төлөөлөн тоглохоор болжээ.

FIBA-ийн өндөр нэр хүндтэй уг тэмцээнд Монголын шигшээ баг зүүн өмнөд азийн бүсийн B хэсэгт Индонез, Шри Ланкын багуудтай өрсөлдөнө. Дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болох юм.

Шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын электрон спортын холбоо /MESA/ болон Монгол сагсан бөмбөгийн холбоо /MBA/ хамтран сонгожээ.

Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Starboy (Багийн ахлагч)
  • Big Gee
  • Mango
  • Sake
  • Amaraa
  • Telmen
  • Tsoogii

эдгээр тоглогчид дунд монгол реппер BIG GEE буюу Мөнх Эрдэнэ багтсан нь олон хүний анхаарлыг татав. Чөлөөт цагаараа E-Sport тоглоом ихээр сонирхдог тэрбээр цахим сагсан бөмбөгийн төрлөөр чамгүй сайн тоглогч гэнэ. Энэ мэдээллийг харсан зарим нэг сонсогч нь түүнийг хип хопоосоо урвасан уу хэмээн хошигнон асуух болжээ.

error: Content is protected !!