Дуучин Д.Намсрайнноровын европ төрх

“…Гэзэгний чинь vзvvp сэpэл xөдөлгөөд байна
Гэнэ гэнэхэн сэтгэл чамайг харахаар догдлоод байна гэхчлэн сонсогчдод сонихон, хөгжилтэй, яруу сайхан дуунуудаараа бэлэг барьдаг, нийтийн дууны өтгөн, хар хөмсөгт залуу Д.Намсрайноров дэлхийн хэмжээний шоу болох Ододтой бүжиглэе-д өрсөлдөж яваа. Тэрбээр анхны дугаараасаа эхлээд үзэгчдийн санал хүсэлтээр тэргүүлэх болсон билээ. Өдгөө сошиалд уг шоунд хэн чадварлаг бүжиж байгаа нь бус санал асуулгаараа өндөр оноо авдаг нь түрүүлчих вий дээ гэх яриа гарч эхэллээ.

Түүний дээлтэй төрхийг байнга хардаг байсан фэнүүд нь Ододтой бүжиглэе шоунаас Европ төрхийг нь харах боллоо гэлцэж байна. Дууч залуугийн анхны бүжиг бол ээ дээ бас л хөдөлгөөн энэ тэр бол хөшүүн байсан билээ. Тэгвэл өчигдрийн үзүүлбэртээ нэлээд ахисан харагдаж байв.

Барилдаж явснаас бүжиглэнэ гэж төсөөлж байгаагүй Намсрайноровын фэнүүд нь хүчтэй гэдгээ тус шоунд харуулж байна. Басхүү стиль имижээ солиод өөр төрхөөр фэнүүдтэйгээ уулзаад сошиал хаягаа ч идэвхтэй хэрэглэж саналаа өгөөрэй хэмээн суух болжээ.

error: Content is protected !!