Жүжигчин Э.Намуун: Иргэддээ ээлтэй улс болох болтугай гэж залбирч сууя даа


Жүжигчин Г.Эрхэмбаяр, Э.Намуун нар гэр бүл болоод нэлээдгүй хугацааг үдэж байгаа билээ. Хосууд шинэ хүнээ өлгийдөн аваадгүй байгаа юм. Тэд хоёр охин, нэг хүүтэй.

Их хотынхонд салхилах ногоон байгууламж талбай дутмаг. Үүнийг хүн бүр мэддэг ч юу ч хийж чадахгүй байгаа нь харамсалтай. Шинэ хүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа жүжигчин бүсгүйг чинь эл асуудалд бухимдуулаад авав.

Хүүхдүүдээ аваад агаарлах газар үнэхээр ховор юм аа. Уулын энгэр дагаад агаар амьсгалах гэхээр олны хөлд битүү дарагдчихдаг. Тэнд тэгээд битүү шороо бужигнаад ямар ч бүтээн байгуулалт алга. Хот дотроо салхилуулах газар байтугай хүүхдийн тэрэгтэй явах ч зам байхгүй, тоглох тоглоомын талбай ч алга хэмээн бухимдлаа илэрхийллээ.

Уг асуудал ганцхан жүжигчдийн гэр бүлд тохиолдоод буй асуудал биш юм аа. Нийслэлд амьдарч байгаа бүхий л иргэдэд тулгамдаж байна. Гэрийнхээ гадаа салхилах талбай, тоглох талбай үнэндээ хуруу дарам тун цөөн. За уул руу гарах гэхээр дуртай уулын бэлдээ очиж болохоо байсан. Хаа сайгүй хашаа бариад юун уул гарах хөөгдөж туугддаг болсон нь үнэн. Гарц гарамтай уул руу очихоор олон хүний хөлд дарагдаад өлгийтэй бяцханууддаа салхилуулахад нэн хүндрэлтэй болдог.

error: Content is protected !!