Ерөнхийлөгчийн охин нөхрийнхөө хамтаар вакциндаа хамрагдлаа


Вакциндаа хамрагдлаа. Өвдөхгүй байна лээ шүү хэмээн Ерөнхийлөгчийн охин Б.Намуун сошаилд уриалав. Коронавируисийн эсрэг вакциныг өнөөдрөөс эхлэн залууст хийж эхэлсэн билээ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалах зорилгоор вакциндаа бүгд хамрагдъя гэлээ.

Мөн монгол улсад вакцин хандивласан орнуудад баярлалаа хэмээн тэргүүн охин талархалаа илэрхийлэв. Тэрбээр нөхөр О.Тэнүүнийхээ хамт очиж вакциндаа хамрагдсан юм. Түүний нөхрийг Оюуны ундраа группийн С.Отгонбаярын том хүү гэдгийг хүмүүс мэднэ.

О.Тэнүүн өдгөө Оюуны ундраа пропертиз ХХК-ийн гүйцэтгэх захирал, Их Зайсан цогцолбор-ын зохион байгуулагчаар ажилладаг. Түүнийг Оюуны ундраа-гийн өв залгамжлагч хэмээн шар хэвлэлүүд бичдэг. Тэрбээр ахлах сургуулиа АНУ-д, харин бакалаврын боловсролыг Их Британид олж авчээ. Мөн Бээжинд сурч байжээ. 2006 онд эх орондоо Удирдлаыг академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

error: Content is protected !!