Х.Уламбаяр: Тvвшинбаяраа чи ч ШИBШИГ юм даа

Үе үехэн цахим орчинд хатуухан үзэл бодлоо илэрхийлээд авдаг ТВ25 телевизийн гадаад мэдээний тоймч Х.Уламбаяр энэ удаад МУГТ Н.Тvвшинбаярын холбогдсон дуулиант сэдвийн талаар өөрийн үзэл бодлоо ийн бичжээ.

Эхний бүсгүйг Каори Мацумото гэдэг. Монголчууд сайн танина. Лондонгийн Олимпийн алт, Риогийн Олимпийн хүрэл, Дэлхийн 2 удаагийн аварга, Азийн аварга гээд жудогийн бүх ноён оргилд гарсан. Өдгөө 33 настай тэрээр спортоос зодог тайлсаныхаа дараа нэрийн зайрмагаа гаргасан. Манайхан гайхах байх л даа. Ёооо Японы цуутай аварга ингэж явах гэж. Хөөрхий үнэхээр шалдаа бууж нтр гээд. Гэвч Каори хийж буй ажилдаа 100% сэтгэл хангалуун байж, бизнесээ улам өргөжүүлнэ гээд инээмсэглэж зогсоно. Тэр бүү хэл сүүлд Японд очсон манай жудочдийг зайрмагаараа дайлсан байна лээ. Хүн тэгээд нэр алдартай байх тусмаа бүр л даруу дөлгөөн болох юм. Дорнын сударт аливаа хүн ихийг сурч мэдэж, олж хураахын хирээр өвс мэт бөхийж, ус мэт урсаж бай хэмээн бичжээ.

Харин дараагийн залууг Найдангийн Түвшинбаяр гэдэг. Бээжингийн Олимпийн алт, Лондонгийн Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын хос хүрэл, Азийн аварга гээд явж өгнө. Монголчууд түүнд өгч болох бүх хүндлэл бас шагнал мөн ажлыг өгсөн. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Чингис хааны” одонт, Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайдын зөвлөх, Олимпийн хорооны Ерөнхийлөгч, Нутгийн зөвлөлийн гишүүн нтр гээд барагдахгүй. Зөвхөн мэддэгээ л бичлээ. Илүү мэддэг нь нэмнэ биз. 2017 онд Женко гээд ах нь Ерөнхийлөгч болоод манай Төвшөө их оодорсон. Юм л бол бусдыг зaйл мaйл, aлнa тaлнa, зoдoж цoxиx гэнэ. Сүүлд xvчинrийн xэpгээ хүртэл хаалгасан. Харин сая бaac шээcээ 3өөлгөж, үүрүүлж тэврүүлж явсан найзаа xэBтэрт ортол нь зoдoв. Зүгээр ч яpгaлaлгүй xэpгийн газраас зyгтaж, хувийн эмнэлэгт opoгнож, бараг хvvхэн шyyхнaac болсон, өөрөө эхэлж өдcөн, ер нь санахгүй байна гэж ярьж явна. ШиBшиг ч юм даа…

Дүгнэлт: Ази тэр дундаа Япончуудтай юу ярих вэ дээ. Манайхан тэгээд Япон лугаа хөгжье нтр гэж xyдлаа ш**ж байхаар Япончууд шиг УУЧЛАЛТ гуйж, ХАРИУЦЛАГА хүлээж, ОГЦОРЧ сурмаар байнөөө. Үнэндээ Монгол хүн нэр алдар, хөрөнгө мөнгө, эрх мэдлийн үнэр авахаараа ямар мyyхай aдгийн шaap болдогийг Н.Тvвшинбаяраас харж байгаа биз! Энэ хүнийг Монголчууд бид л ийм болгосон. Юм л бол аваргаа аваргаа гэсээр байтал тэр тэнгэрт байтугай сансарт гарсан. Сүүлдээ хүн бүү хэл хyyль ч vйлчлэхээ байсныг гэр бүл, найз нөхөд, олон нийт хараа биз! Ер нь тэгээд хүнийг лaг дyгаар, vнэтэй машин, тансаг байр биш СУУРЬ ХҮМҮҮЖИЛ нь илтгэдэг юм. Монголчууд бид ХАЙР даадаггүй үндэстэн. Ёстой зoвooд л явж байхаас. Сoрри!

error: Content is protected !!