Э.Алдарын үзэсгэлэнт гэргий /фото/

Фантастик продакшны жүжигчин Э.Алдар Boomtown хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн. Харин түүнийг хайртыгаа ил гаргасан цагаас хойш охид крашлахаа больсон гэдэг.

Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаад тэд нэг гэрт орж харилцаагаа албан ёсоор зарласан. Удалгүй охинтой болж анхны үрээ өлгийдөн авсан билээ.

Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Харин түүний мөрөөдөл ийн биеллээ олсон юм.

Яаж чамдаа хайргүй байх юм бэ. Хайрын дээд гэж байдаг бол тэр бүхний дээд чи минь. Чамтай учраагүй бол энэ их хайр, аз жаргалыг мэдрэхгүй өнгөрөх байж. Чи бол энэ хорвоогийн хамгийн догь залуу, халамж хайрын их уурхай, амьдралыг минь гэрэлтүүлэгч, халуухан шоколад. Чамдаа хайртай гэж жүжигчин залуу хайраа илэрхийлдэг.

Хүсэлд чинь, хүлээлтэнд чинь хэн ч юу ч таарах албагүйг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Бусдад өөрийнхөө мэддэг талаас л бүхнийг тулгана гэдэг их муухай, бүдүүлэг үйлдэл юм шүү. Хэн нь хэн ч байсан, бусдын үзэл бодол, амьдралыг хүндэтгэх ухамсартай байна гэдэг л хэмээн Хулан постолжээ.

error: Content is protected !!