И.Цэрэнхүү Хятад вакцинд нэг л учир байна, xийлгэсэн xvмvvс гэртээ ч макс зvvx xэpэгтэй гэв

Задгай агаарт, байгалийн нэвт салхи (luftzug) дор, тэр бүү хэл агаар солилцоо сайтай супермаркетад корона вирусын халдвар гарсан тохиолдол, манай жижигхэн Моннолд бүү хэл дэлхий бүртгэж авч чадаагүй байна! Бүүр 1 ч тохиолдол шүү!Гадаа захуудаас халдвар гарсан тохиолдол байгаа юу!Яаж байхын бэ!Халдвар бол аэрозолийн бөөгнөрөлөөс агаар солилцоогүй орчинд тархдаг гээд ш/у тогтоочихсон юм!АН-ын залуус мундаг юмаа!Арай л илүү сэтгээд байна даа хэмээн Москвад Плехановын нэрэмжит УАААДС, Польш улсад Иридологийн институт дүүргэсэн. Одоо Австри улсад Уламжлалт эмнэлгийн чиглэлээр хувийн фирм эрхэлдэг. Социологич, нийтлэлч И.Цэрэнхүү өөрийн цахимтаа нийтлэв. Мөн түүний өнөөдрийн постуудын дундаас хамгийн ихээр анхаарал татсан нь ДЭМБ бол хятадын marionette (ит) утсан хүүхэлдэй! Тэргүүлэх гэх 400 эрдэмтэд нь ш/у-ы мөрөө хөөж жижиг багууд болон задарчээ гэлээ.

Түүнчлэн энэ Хятад вакцинд нэг л учир байна. Эрдэмтэд судла л даа. Украин хяналтаа алдчихлаа шдээ. 4 сарын 15-аас онц байдал зарлагдлаа. Киргиз КОВАКСаас татгалзан Спутникт шилжив. Венесуэль? гэсэн нь олон нийтийг эргэлзээнд оруулаад эхэллээ. Хятад вакциныг хийлгэсэн хүмүүс түүнээс гэртээ ч макс зүүх ёстой, юу хийлгээгүй хүнд нь халдварладаг гэж байна хэмээн асуухад тэрбээр тийм гэсэн хариултыг өглөө. И.Цэрэнхүүгийн сошиал хаягаараа дамжуулан мэдээлж буй мэдээлэлд үнэн эсэхийг манай улсын эрдэмтэн, судлаачид хариулт өгч ард иргэдээ тайлбар хийх хэрэгтэй байна. Коронавирусийн халдвар манай улсад тархсанаас хойш гадаад суугаа эрдэмтэн судлаачид нь сошиалаар олонд энэ мэтчлэн мэдээлэл түгээсээр байгаа билээ. Харин дунд нь иргэд ихээхэн эргэлзээнд орж гайхаширч байна.

error: Content is protected !!