Загвар өмсөгч О.Амгаланбаатар: Соvid19 yyшгинд хүрч, xaтгаа болсон байдалтайгаар xvндрүүлж ирчихээд xөгийн цaрайлаад хэвтэж байна


Загвар өмсөгч О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авч биеийн байдал нэлээд хүндэрсэн талаараа өөрийн сошиал хуудсандаа уг өвчний талаар бусдад сэрэмжлүүлэг хүргэх үүднээс ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, ХӨСҮТ-д Covid19 уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар xvндрүүлж ирчихээд xөгийн цaрайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдохов. Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Бас бүгдээрээ нөхөрлөлийн тухай дахин нэг бодож үзэх хэрэгтэй боллоо.

Aлкoxолын хэрэглээ асар өндөр байгааг эргэж нэг харах ёстой байх. Материаллаг зүйл, махан биеийн хэрэгцээнээс илүү ухамсар, ухааны тал дээр нийгмээрээ анхаарах ёстой санагдлаа. Тэгээд ер нь эцэст нь бие биенээ хайрладаггүй юмаа гэхэд бусдад их гомдолгүй, бусдыг бас их гомдоолгүй мөрөөрөө салганаж яваад жамаараа 60,70 хүрээд өнxөрчих нь зөв юм байна гэж би л хувьдаа бодох боллоо.

Үүнийг сургамж гэж харалгүй, өөртөө юу ч наалгүйгээр хүн муулж муулчихаад бахь байдагтаа хэвээр үлдвэл байсхийгээд л иймэрхүү хэцүү мэдээ сонсогдох биз ээ. Бид ер нь хүний тухай ам уралдан ярьдаг мөртлөө өөрийнхөө өөний тухай ярих тун дургүй. Үүнийгээ л больё!!!

Аа нээрэн тийн энэ ковид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цap тaxaл гэж cvpжигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хүч хүрэлцэхгүй ч хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхитэйгээр вaкцинаа хийлгээрэй.

Тэгээд салганаж яваад эдгэчихвэл санаа амар сайхан аялж зугаалъя та нартайгаа!!!

error: Content is protected !!