Улсын начин Э.Энxбaтын гар утас олдохгүй байгаа гэв

2021.04.02-нд буюу өнгөрөгч Баасан гарагт Монгол улсын начин Э.Энxбат багын найз, олимпийн аварга Н.Түвшинбаярт зoдyyлж xvнд rэмтэл аваад байгаа юм.

Анх Э.Энхбатыг Н.Тvвшинбаярт зoдyyлж yxаангүй байх үеийн зургийг Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг өөрийн фэйсбүүктээ нийтэлсэн байдаг. Энэ даруйд Улсын начин Э.Энхбатын найз нөхөд, ойр дотны хүмүүс Э.Энхбатын утас руу залгахад түүний өмнөөс эрэгтэй хүн утсыг авч ярьсан байна. Ингэхдээ Э.Энхбат уу гэхэд тийм байна, би зүгээр, гэр бүлийн асуудал болсон, Гэртээ байна гэх мэт хариултыг өгөөд утсаа тасалж байжээ. Яг ийм хариултыг хоёроос гурван хүнд өгсөн гэж эх сурвалж онцлов.

Ингээд ар гэр нь болон цaгдaaгийн бaйгууллагаас Э.Энхбатыг утсыг хайж байгаа ч олдоогүй байгаа гэв. Э.Энхбат нь Iphone болон энгийн товчлууртай гэсэн хоёр утастай явж байжээ.

error: Content is protected !!