Дуучин Б.Амархүү дууны ертөнцөөр өөртэй нь аялах хүмүүсийг хайж байна


Дуучин Б.Амархүү гарын шавь нараа бэлтгэн гаргахаар сургуультай болжээ. Орос Монголын хамтарсан дуулаачийн сургуулийн багшаар ажиллах гэнэ. Амархүү VOCAL SCHOOL нь 8 наснаас дээш бүхий л дуулж сурахыг хүссэн хүмүүст үүд хаалга нь нээлттэй аж.

Томоожоод уран бүтээлдээ шамдан шинэхэн дуугаа удахгүй ард түмэндээ хүргэх гэж буй тэрбээр ийнхүү багш болохоор шийджээ. Та, мөн таны хүүхэд дуулж сурмаар байна уу. Дуртай дуугаа дуулж сонороо мялааж. Тайзан дээр, гэртээ, караокед, үр хүүхэдтэйгээ, найз нөхөдтэйгээ хамтдаа дуртай дуугаа дуулмаар байна уу. Дууны ертөнцөөр Амархүүтэй хамтдаа аялцгаах уу? хэмээв.

Түүнийг томоожин гарч ирсэнд хань, хүү хоёр нь маш ихээр баярласан юм. Тэдний гэр бүл элэг бүтэн байхыг харсан фэнүүд нь басхүү ихэд догдлоод авсан. О.Ариунзул Лондонд загвар өмсөж байгаад эх орондоо ирсэн билээ.

error: Content is protected !!