Альтернатив Отгоо Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ

МУГЖ Б.Сарантуяа Saraa’s music production-той болсон. Түүний тодорхойлсоноор Альтернатив Отгоо буюу Х.Отгончимэг өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Урлагтай 20 гаран жил холбогдсон хугацаанд сонссонд баярлалаа та нартаа хэмээн Отгоо сэтгэгдлээ хуваалцав.

Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо ялгарч чадсан альтернатив хэмээх тодотголтой дуучин Х.Отгончимэг ийн Соёлын тэргүүний ажилтан цолтой боллоо. Тэрбээр хүүхэд ахуйгаасаа л дуулж ирсэн. Түүний Заримдаа, Нэгэн залуу, Чамайг би хайрласаар зэрэг олон уран бүтээл хэдийнэ залуусын дуулах дуртай дууны нэг болсон. Дуучин бүсгүй багагүй хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч, гэр бүлийн амьдралдаа анхаарч яваа. Авьяаслаг дуучин бүсгүйн хувьд 30 насныхаа босгонд гэр бүлийн амьдрал зохиож, одоо дөрвөн хүүхдийн ээж болсон юм.

Алдарт эхийн одонтой хариуцлагатай ээж болсон Отгоо өнгөрсөн оноос арга хэмжэнүүдэд дуу хоолойгоо хүргэж яваа. Тухайлбал, гуравдугаар сарын сүүлээр болсон COVID19 эсрэг монгол түмнийхээ эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаа Эмч, эмнэлгийн ажилчид даа зориулсан онлайн концертод оролцсон.

Хийж чадна гэж бодсон бүх зүйлээ мөрөөд! Мөрөөдлийг чинь дэмждэг хүмүүсээр хүрээлүүл. Зөв шүүмжийг хүлээж авч сур ердөө л энэ хэмээн хэлэх дуртай нэгэн.

error: Content is protected !!