Ангуучид бoгтлуулах гээд буй бүжигчин Б.Халиуны гэр бүл /фото/


Монгол HD телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж байгаа Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлэг ням гариг бүр үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Уг шоуны оролцогчид мэргэжлийн бүжгийн хамтрагчдын хамт долоо хоног бүр гайхалтай үзүүлбэр бэлтгэн үзэгчдэд хүргэж байгаагаа гэдгийг уншигч та андахгүй мэдэж буй.

Тэгвэл уг шоуны хүчтэй оролцогч Ангууч буюу Б.Баттөрийн хамтрагч бүжигчин Б.Халиун олны анхаарлыг татаж эхэлсэн билээ. Бүжигчин бүсгүйг өнгөрсөн жил машинаасаа бууж бүжиглэдэг чалленжийг эхлүүлж байсныг залуус мэднэ.

Б.Халиуныг Ангууч буюу Б.Баттөрт тохирох бүсгүй хэмээн сошиалд үерхүүлэх саналтай олон байна. Харин тэрбээр гэр бүлтэй бөгөөд заяаны ханиараа мөн мэргэжил нэгт залуугаа сонгожээ.

Түүний нөхрийг Эрдэнээ гэдэг бөгөөд бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой. Хосууд хамтдаа тив, дэлхийн тэмцээн уралдаанд хамтдаа оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа ирээдүйтэй бүжигчид юм.

Б.Халиуныг нөхөр нь байнга дэмждэг бөгөөд бүжгийн бэлтгэлд нь хамт оролцож, Ангуучийг дасгалжуулж байгаа гэнэ. Хосууд Royal dance клубт бүжгийн багшаар ажилладаг аж.

error: Content is protected !!